
Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:
👉 "www.onhs.mof.gov.mn" цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
👉"ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх.
👉 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.
Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.