
Нийслэлийн Байгаль орчны газар нь “Нийслэлийн хөрсний өдрийг тохиолдуулан нөлөөллийн арга хэмжээ”-г зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж болон төрийн бус байгууллагууд оролцох хүсэлтээ илэрхийлж, үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Гүйцэтгэгч нь:
• Арга хэмжээ зохион байгуулахад хамтарч оролцох;
• Шаардлагатай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авалт хийх;
• Тайлан, гүйцэтгэл бусад материалыг бүрдүүлж ажиллана.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх ба байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байна.
Санхүүжилтийн эх үүсвэр: Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардал, нийт төсөвт өртөг 15,000,000 төгрөг
Ажил гүйцэтгэх хугацаа:
Гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ;
Үнийн саналыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийг дуустал хүлээн авна.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байр 4 давхар, 418 тоот өрөөнд.
Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн үнийн саналыг битүүмжилсэн байдлаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 72720303