
“ГАРДАН ТУЛААН-2026” АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны “Спортын тэмцээн зохион байгуулах тухай” А/30 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Монголын гардан тулааны холбоотой хамтран Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд 2026 оны “Гардан тулаан”-ы аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
🥋 Тус тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэ-Ундрах амжилттай оролцож:
🔹 Гардан тулааны -90 кг жинд мөнгөн медаль 🥈
🔹 Өөрийгөө хамгаалах төрөлд хүрэл медаль 🥉 хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
👏 Алба хаагчийнхаа гаргасан амжилтаар бахархаж, цаашдын ажилд болон спортын өндөр амжилт хүсье!