
Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд 2026 оны 03 сарын 26-27-ны өдрүүдэд Баруунтуруун суманд ажиллалаа.
Дараах хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
• Ангилал шилжүүлэх - 2 байршил
• Төлөвлөгөөний саналд - 3 байршил
• Ногооны талбайн зориулалтаар олгогдсон 3 байршлын хил заагийг тодруулах хэмжилт
• Кадастрын мэдээллийн санд орсоноос газар дээрх талбайн хэмжээ зөрүүтэй - 2 байршил
• иргэний байшингийн хэмжилт – 1 байршил
• Зөвшөөрөлгүй хашаа барьсан - 11 иргэний газрын хэмжилт
Мөн турууны шугуй голын гольдролд газар олголт хийсэн 3 байршилд газар дээр ажилласан.
Сумын Засаг дарга, ИТХ-ын 15 төлөөлөгчид болон иргэдэд Газрын харилцааны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар, Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад мөрдөгдөх хууль, журмын талаар, "Газрын удирдлагын нэгдсэн цахим систем" /www.egazar.gov.mn/-ийн танилцуулга мэдээлэл, Соёлын төвд 100 гаруй иргэнд мэдээлэл хүргэлээ.
Мөн газрын даамлын өрөөнд 20 гаруй иргэн биеэр ирж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авлаа.