
Нийслэлийн Байгаль орчны газар нь байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи, инновац, сайн туршлагыг амжилттай нэвтрүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг илрүүлэн шалгаруулж, урамшуулах болон тэдгээрийн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлаж байна.
Тус уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллах байгаль орчин, зөвлөх үйлчилгээ, судалгаа-шинжилгээ, эко ногоон барилга, ногоон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий хуулийн этгээдиийг саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Хамрах хүрээ
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, газрын тогтвортой ашиглалт, байгальд ээлтэй дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хамруулна.
2. Төсвийн мэдээлэл
Төсөв: 20.0 сая төгрөг
15.0 сая төгрөг – Шагналын сан
1.0 сая төгрөг – Өргөмжлөл, сертификат болон холбогдох бусад зардал
Үлдсэн төсвийн хэмжээнд уралдааны зохион байгуулалт, үр дүнгийн тайлан, олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг ажлыг гүйцэтгэгч байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
3. Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материал
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Үнийн санал
3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт (Гэрээ, хүлээлгэн өгсөн акт, дүгнэлтийн протокол гэх мэт.
Ижил төстэй ажил гэдэг нь: Сургалт, Болзолт уралдаан зохион байгуулж байсан туршлага)
4. Байгаль орчин, судалгаа-шинжилгээ, дэвшилтэт технологи, инновац, ногоон шийдлийн чиглэлээр мэргэшсэн 3-аас дээш мэргэжилтнээс бүрдсэн багийн мэдээлэл (Боловсрол, мэргэжил, ажлын туршлага, дипломын хуулбар)
5.Үндсэн ажилтнуудын НДШ-ийн сүүлийн 3 сарын төлөлтийн баримт болон бусад ажилтнуудын хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ
6. Ажилтнуудын танилцуулгаар ирүүлэх материалыг Монгол хэл дээр ирүүлнэ үү.
4. Гүйцэтгэгч байгууллагад тавигдах шаардлага
1.Байгаль орчны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг, эко ногоон барилга, ногоон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага байх;
2.Ажил гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр хоёр ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
3.Уралдаан, шалгаруулалт, форум, олон нийтийн оролцоотой арга хэмжээг гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал гэж үзнэ;
4.Байгаль орчин, судалгаа-шинжилгээ, байгальд ээлтэй технологи, инновац, ногоон шийдэл, төсөл, хөтөлбөрийн чиглэлээр мэргэшсэн гурваас дээш боловсон хүчинтэй, багийн гишүүд нь тухайн чиглэлээр ажлын туршлагатай байх.
5.Багийн гишүүд уралдааныг зарлах, сурталчлах, материал хүлээн авах, шалгаруулалт хийх, дүн гаргах, тайлагнах ажлыг цогцоор зохион байгуулах чадвартай байх;
6. Гэрээний хугацаанд ажлыг чанартай, хугацаанд нь гүйцэтгэх; 5.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг тайлагнах, тайлан боловсруулах чадвартай байх.
Дээрх шаардлагыг хангасан материалыг бүрдүүлэн саналаа битүүмжилж ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
Удирдамж: https://drive.google.com/file/d/1JGtuTQkLcU4Dw1D0dvnIpUfkJ9znRG_C/view?usp=sharing
5.Материал хүлээн авах
Хугацаа:
2026 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл
Хаяг: Нийслэлийн төр захиргааны III байр, 4 давхар, Нийслэлийн Байгаль орчны газрын 402 тоот;
Холбогдох утас: 11-72720303, 80333010
Цахим шуудан: info@environment.ub.gov.mn