
Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд Зүүнговь, Баруунтуруун сумдад ажиллаж байна.
Сумдад дараах чиглэлээр ажиллана
🖋️Сумын Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдэд Газрын харилцааны хууль тогтоомжийг сурталчлан таниулах
- Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэл өгөх
- Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад мөрдөгдөх хууль, журмын талаарх мэдээлэл өгөх
- "Газрын удирдлагын нэгдсэн цахим систем" /www.egazar.gov.mn/-ийн танилцуулга
🖋️Сумын Засаг дарга болон Газрын даамал хамтран ажиллах чиглэлээр
- Батлагдсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт хангах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах
- Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх үйл ажиллагааг хууль, тогтоомжийг хүрээнд олгох
🖋️Газрын даамлын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх