
Нийслэлийн Байгаль орчны газар нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, эрсдэл, түүнд дасан зохицох арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чадавхыг төлөвшүүлэх зорилгоор болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд тус уралдааныг зохион байгуулах хүрээнд байгаль орчин, сургалт, арга хэмжээ зохион байгуулах, судалгаа-шинжилгээ, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Хамрах хүрээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд.
2.Төсвийн мэдээлэл:
Уралдааны нийт төсөв: 20.0 сая төгрөг
Үүнээс:
-15.0 сая төгрөг – уралдааны шагналын сан
-1.0 сая төгрөг – өргөмжлөл, сертификат болон холбогдох зардал
-Үлдсэн төсвийн хэмжээнд уралдааны зохион байгуулалт, үр дүнгийн тайлан, хүргэх ажил, олон нийтийн мэдээлэл түгээх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
3. Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материал
1. Хамтран ажиллах хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Үнийн санал
4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт бичиг (гэрээ, хүлээлгэн өгсөн акт, дүгнэсэн протокол);
5. Байгаль орчин, судалгаа-шинжилгээний чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй мэргэжилтнээс бүрдсэн багийн мэдээлэл (боловсрол, мэргэжил, ажлын туршлага, дипломын хуулбар);
6. Үндсэн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (сүүлийн 3 сар) болон бусад ажилтнуудын хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ.
Дээрх шаардлагыг хангасан материалыг бүрдүүлэн саналаа битүүмжилж ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Материал хүлээн авах
Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл;
Хаяг: Нийслэлийн төр захиргааны III байр, 4 давхар, Нийслэлийн Байгаль орчны газрын 402 тоот;
Холбогдох утас: 11-72720303, 80333010
Цахим шуудан: info@environment.ub.gov.mn