
Нийслэлийн Байгаль орчны газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс тогтоогоогүй гол горхи, булаг шанд, рашаан, нуур, тойромд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох судалгаа”-ны ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн эрх бүхий байгууллагын эрхтэй байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Судалгаа гүйцэтгэгч: Дараах мэргэжлийн байгууллагын аль нэг эрхтэй аж ахуйн нэгж, байгууллага судалгааг гүйцэтгэнэ.
Усны хайгуул, судалгаа явуулах
Байгаль орчны үнэлгээ
Газрын хянан баталгаа
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл.
Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх.
Багийн ахлагчтай -1
Дээрх ажилтан нь Байгаль орчны судалгаа шинэжилгээний чиглэлээр мэргэшсэн багийг удирдаж зохион байгуулах чадвартай байна.
Тухайн чиглэлээрээ эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай болон докторийн зэрэгтэй байх. 5-аас жилийн ажлын туршлагатай байх
Дээрх мэргэжилээр 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх
3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх
5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх
Байгаль орчны инженер -1 (үндсэн болон гэрээт байж болно)
3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх
Газар зохион байгуулагч -1 (гэрээт ажилтан байж болно)
3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх
Дээрх хүний нөөцийн мэдээллийг холбогдох нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ. Гэрээт ажилтан бол хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хавсаргаж ирүүлнэ.
Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн Байгаль орчны газар
1. Судалгааны ажлын гүйцэтгэх үе шат:
Судалгаа, үнэлгээ, дүгнэлт тооцоолол
Төлөвлөлт, хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ
2. Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийг зураглах ажлыг Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/172 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэх шаардлагатай.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/169 тоот тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн хилийг зураглах аргачилсан заавар болон гарын авлага”-ыг ашиглах.
3. Судалгааны ажлын тайлан мэдээг хүлээлгэн өгөх:
Гүйцэтгэгч байгууллага нь дараах тайлан, баримт бичиг материалыг захиалагч байгууллагаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгнө. Үүнд:
- Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын явцын тайланг ирүүлэх /цаасаар болон албан бичгээр/;
- Бүрэн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэвлэмэл байдлаар хэлбэрээр ирүүлэх;
- Ажлын тайлан болон хавсралт материалуудыг эх хувь болон хуулбар 3 хувийг хэвлэмэл байдлаар ирүүлнэ. Бүх материалыг цахим хэлбэрээр хүлээлгэн өгөхдөө ажлын нэр, дугаар, хаягтай DVD-д хуулж ирүүлнэ;
4. Ажил гүйцэтгэх хугацаа:
- Гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ;
Нийт төсөв: 20.000.000 (хорин сая) төгрөг саналыг дор дурдсан хаягаар 2026.03.25-03.31 дуустал хүлээн авна.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байр 4 давхар, 415 тоот өрөөнд.
Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн үнийн саналыг битүүмжилсэн байдлаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 72720303