
Нийслэлийн Байгаль орчны газар нь ногоон хөгжлийн ойлголт, ач холбогдлыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэх, иргэдийн мэдлэг, хандлага, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд тус уралдааныг зохион байгуулах хүрээнд байгаль орчны чиглэлээр сургалт, мэдээлэл, олон нийтэд зориулсан контент болон видео бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Хамрах хүрээ
Нийслэлийн иргэд, олон нийт болон зорилтот бүлгүүд (иргэний нийгмийн байгууллага, хороо, дүүргийн төлөөлөл, залуучууд, ахмад настан, эмзэг бүлгийн иргэд).
2. Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материал
1. Хамтран ажиллах хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт бичиг (гэрээ, хүлээлгэн өгсөн акт, дүгнэсэн протокол);
4. Агуулга боловсруулах, зураг авалт, график дизайн, эвлүүлэг, дуу, бичвэрийн боловсруулалтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадвартай 3-аас доошгүй мэргэжилтнээс бүрдсэн багийн мэдээлэл (боловсрол, мэргэжил, ажлын туршлага, дипломын хуулбар);
5. Үндсэн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (сүүлийн 3 сар), бусад ажилтнуудын хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ;
6. Видео бичлэг, график дизайн, эвлүүлэг хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамж ашиглах боломж, чадавхыг нотлох баримт.
7. Үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (сүүлийн 3 сар), бусад ажилтны хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ;
3. Гүйцэтгэх ажил
1.Иргэд, олон нийт болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн, холбогдох бодлогын баримт бичигтэй уялдсан ногоон хөгжил, ногоон технологийн чиглэлээр 3 видео шторкийн агуулгыг боловсруулж, Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар хянуулж, батлуулна.Үүнд:
-Ногоон хөгжлийн үндсэн ойлголт, ач холбогдол;
-Байгаль орчин, эдийн засаг, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө;
-Иргэн, өрх, байгууллагын түвшинд ногоон хөгжлийг дэмжих энгийн,
хэрэгжих боломжтой үйлдлүүд;
-Зорилтот бүлгүүдийн онцлогт нийцсэн, ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэр;
-Уриалга, эерэг мессеж агуулсан байх;
2. Батлагдсан агуулгын дагуу энгийн, хүртээмжтэй шторк тус бүр 120 секунд буюу 2 минутын 3 видео шторк бэлтгэнэ;
3. Видео шторкийн зураг авалт, график дизайн, эвлүүлэг, дуу, бичвэрийн боловсруулалтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ;
4. Бэлтгэсэн видео контентыг захиалагч байгууллагаар хянуулж, өгсөн санал, зөвлөмжийн дагуу сайжруулан эцэслэнэ;
5.Эцэслэсэн видео шторкийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (телевизийн суваг, олон нийтийн зориулалттай дижитал мэдээллийн дэлгэц)болон цахим, сошиал сувгаар түгээнэ;
6.Гүйцэтгэсэн ажлын тайланг холбогдох нотлох баримтын хамт боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгнө;
4.Санхүүжилт: 20.000.000 /Хорин сая төгрөг/
Дээрх шаардлагыг хангасан материалыг бүрдүүлэн саналаа битүүмжилж ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Материал хүлээн авах
Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ны өдрийг дуустал;
Хаяг: Нийслэлийн төр захиргааны III байр, 4 давхар, Нийслэлийн Байгаль орчны газрын 402 тоот;
Холбогдох утас: 11-72720303, 80333010
Цахим шуудан: info@environment.ub.gov.mn