
Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах, ойн экосистемийг хамгаалах, ойн экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр постер, контент бэлтгэх ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ерөнхий мэдээлэл: Ойг хамгаалах, зохистой ашиглах, ойн экосистемийн үйлчилгээний талаар олон нийтэд ойлголт өгөх видео контент, зурагт хуудас бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
• “Ой ба эдийн засаг” , “Ойн экосистемийн ач тус” сэдвийн хүрээнд 2 төрлийн видео контент хийнэ.
• Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах 5 ширхэг постерийн эхийг бэлтгэн нийлүүлэх.
Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн Байгаль орчны газар
Нийт төсөв: 10.000.000 /арван сая / төгрөг.
Гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага:
• Ижил төстэй арга хэмжээ, шторк, контент боловсруулж байсан 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх.
• олон нийтэд түгээх мэдээллийн суваг /веб, пейж хуудас г.м/, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байх.
• Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ.
Сонирхсон тал үнийн саналаа 2026 оны 03 сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны III байр, 4 давхар, 408 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү.
https://environment.ub.gov.mn/news-details/372