
Монгол улсын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагааг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажилд зуучлах “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг улирал бүр зохион байгуулж байна.
“НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-т ОРОЛЦОГЧ ТАЛУУД:
- Аж ахуйн нэгж байгууллагууд,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
- Төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.
2026.03.20 өдрийн 09:00 – 14:00 цаг
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ-ийн 8 давхарт