
“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаа.
Үүнд:
1. Монгол улсын маршал Г.Дэмид жанжны маршал цолны 90 жилийн ойд зориулж Г.Дэмид жанжны амьдрал сэдэвт сургалт болон музейн генералын булангийн тусгай танилцуулга зохион байгуулан Зэвсэгт хүчний 342-р ангийн 86 албан хаагч хамрагдлаа.
2. “Монголчуудын уламжлалт сууц” боловсролын хөтөлбөрт Архангай аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн 13 албан хаагчид 25 хүүхдүүдийн хамт хамрагдсан бөгөөд VR-ВИРТУАЛ төхөөрөмжөөр соёлын үйлчилгээ үзүүллээ.
3. “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай” боловсролын хөтөлбөрт байнгын үзэсгэлийн танхимаар үйлчлүүлсэн иргэдээс 48 иргэн хамрагдсан байна.
4. Монгол улсын маршал Г.Дэмид жанжныг хэн сайн мэдэх вэ? цахим контентыг Зэвсэгт хүчний 342-р ангийн бие бүрэлдэхүүн дунд бэлтгэн байгууллагын цахим хуудсанд байршуулан 1100 хүний үзэлт авсан байна. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос бэлтгэн хүргэсэн Г.Дэмид жанжны талаарх контентыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр байгууллагын цахим хуудсанд байршуулан 510 хүнд хүргэн ажиллаа.