
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 836 дугаар тогтоолын дагуу Тоёото камри маркийн автомашин (худалдах хөрөнгийн нэр) хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр: Нээлттэй
Гэрээний зүйл: Тоёото камри маркийн, 67-56 ОРХ улсын дугаар, ACV450002512 арлын дугаартай 2007 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалттай автомашин. Монголд 2013 онд орж ирсэн.
Дуудлагын худалдаа болох хугацаа: 2026 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт
Дуудлагын худалдаа болох газар: ЭБЦТС ТӨХК-ийн төв байр 102 тоот
Худалдах доод үнэ: Тоёото камри 67-56 OPX 1,750,000.00 (тоогоор) Нэг сая долоон зуун тавин мянган төгрөг (үсгээр)
Дуудлагын худалдаанд тавих Дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25 хувь буюу 437,500.00 (тоогоор) Дөрвөн зуун гучин долоон мянга таван зуун төгрөг (үсгээр)
Ялсан этгээдийг тогтоох журам Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч хуулийн этгээд: ЭБЦТС ТӨХК дансны дугаар: 5090061448 дансны нэр: Хаан банк
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2026 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК төв байрны 102 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70358843 утсаар авна уу.