
Эдгээр амжилтад тулгуурлан, иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар тун удахгүй, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор танилцуулагдана.
Шинэчилсэн хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах томоохон шинэчлэл юм. Үүнд:
Ухаалаг, хялбар нэвтрэлтийн шийдэл
Хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс
Төлбөр тооцооны цогц үйлчилгээ
Дахин загварчилсан, илүү ойлгомжтой дизайн
Лавлагаа, тодорхойлолтыг олон хэл дээр авах боломж
Иргэдэд нэн хэрэгцээтэй шинэ төрлийн төрийн үйлчилгээнүүдийн цахимжуулалт
E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох шинэ эринд хөтөлнө.