
Эрүүл мэндийн төвийн амбулатори, кабинет, тасаг, нэгжийн холбогдох эмч, мэргэжилтнүүд 2025 оны жилийн эцсийн тайлангаа танилцуулж, тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тайлангийн үеэр 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид анхаарах чиглэлүүдийг хэлэлцлээ. Мөн тус онд иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн ажлуудын хэрэгжилт, статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Мөн эмч, мэргэжилтнүүд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх боломж, арга замын талаар санал солилцов. Үүний үр дүнд 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлон, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Тайлангийн хурал нь өнгөрсөн оны ажлыг дүгнэхээс гадна ирэх оны зорилт, чиглэлийг тодорхойлсон, үр дүнтэй арга хэмжээ болсноороо онцлог байв.