Sun Logo
Нүүрсний үнийн судалгаа
Нүүрсний үнийн судалгаа

"Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн   88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн  нэр"-ийн жагсаалтад Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн талаархи мэдээлэл гаргадаг www.coalworld.net цахим хуудсанд байршуулсан нүүрсний үнийг баримтлан ажиллахаар үүрэг болгосон тул АМГ 7-14 хоног тутам мөн ЭБЭХЯ сар бүр нүүрсний үнийг гаргаж өөрийн цахим хуудсанд байршуулж  олны хүртээл болгож ажиллаж байна.

АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсээс гаргаж байгаа нүүрсний үнийн судалгаанд Хятад улсын 6 муж болох Анхуй, Шандун, Хэнан, Ша’ангси, Шангси болон Өвөр Монголын өөртөө засах мужийн нүүрсний үнийг бүс, нүүрсний төрөл, үнийн төрөл, илчлэг болон бусад үзүүлэлтийг тусган тогтмол мэдээ бэлтгэн цахим хуудаст байршуулж байгаа.

 

Нүүрсний үнийг 2011 онд судлагдсан байдлаар харьцуулбал 1, 2 дугаар саруудад нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байснаа 2 дугаар сарын 28-ны мэдээнд  Ша’ангси мужийн Юлин бүсийн 6000 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс нь 500 юань байснаа 540 юань болж, Шангси мужийн Датонг бүсийн 5500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс 500-гаас 505 юань мөн тус мужийн Жинчэнг бүсийн 6000 дээш ккал илчлэгтэй антрацит нь 690-ээс 730, 1030-аас 1060 юань болон өссөн байхад 6800 ккал дээш илчлэгтэй антрацит 1100-ээс 1060 юань болон буурсан байна.

2011 оны 3 дугаар сарын 7-ны байдлаар Өвөр Монголын өөртөө засах мужид Вухай бүсэд хагас зөөлөн коксжих нүүрс 1100 юань байснаа 1130 юань, 3 дугаар сарын 21-ны байдлаархи Шаангси мужийн Хуанглинг бүсийн 5000 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсний үнэ 545 юаниас 560 болж өссөн байна.

2011 оны 3 дугаар сарын 14-ны байдлаар шинээр:

Анхуй мужид:

1. Хуайбэй бүсэд ядмаг буюу угаасан нүүрс 1500 юань

2. Хуайнан бүсэд 1/3 агууллаагатай коксжих нүүрс 1400 юань

Шаангси мужид

1. Тонгчуан бүсэд 5000 ккал илчлэгтэй урт дөлт нүүрс 545 юань мөн ядмаг нүүрс 550 юань

2. Хуанглинг бүсэд  5000 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс 560 юань

Шандун мужид:

1. Тенгхоу бүсэд 5500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс  720 юань

Өвөр Монголын өөртөө засах мужид:

1. Эрдос бүсэд 6000 ккал илчлэгтэй эрчим  хүчний нүүрс 520 юань

2. Хөлийн гол 3500 ккал илчлэгтэй хүрэн нүүрс 200 юаниар борлогдож эхэлсэн байна.

2011 оны 4  дүгээр 11-ны өдрийн байдлаар Шаангси мужийн Тонгчуан бүсэд 5000 ккал илчлэгтэй урт дөлт нүүрс 545 юаниас 520, ядмаг нүүрс 550 юаниас 500 юань, Өвөр Монголын өөртөө засах мужийн Вухай бүсэд зөөлөн хагас коксжих нүүрс 1130 юаниас 1100 юань болж буурсан, Шангси мужийн Датонг бүсэд эрчим хүчний нүүрс 6000 ккал илчлэгтэйн 530-иас 535 юань, 5500 ккал илчлэгтэйн 505-аас 510 юань болж өссөн үзүүлэлттэй байна.

2011 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар БНХАУ-ын импортлосон коксжих нүүрсний үнэ

Prices of Imported Coking Coal
Гарал үүсэлХил/боомтҮнэMҮнслэгдэгдэмхийХүхэрБөсөх чадварТодруулга

Төрөл

(юань/тн)(%)(%)(%)(%)(G)
монголGanqimaodao790  260.675Агуулах дахь үнэ

Хатуу коксжих нүүрс

Erenhot770  <28<0.7>75Агуулах дахь үнэ

Хатуу коксжих нүүрс

Ceke590  320.6>70Агуулах дахь үнэ

1/3 агууллагатай коксжих нүүрс

австралиJingtang port1730 <823<0.5>85Агуулах дахь үнэ

Хатуу коксжих нүүрс

Rizhao port1730<99.5<200.380Төмөр замын өртөөн дэх үнэ (НӨТ орсон)

Хатуу коксжих нүүрс

Tianjing port1710 8280.895Агуулах дахь үнэ

Хатуу коксжих нүүрс

Jingtang port1350<910.5300.982Агуулах дахь үнэ

1/3 агууллагатай коксжих нүүрс

( Source:CCTD/CoalWorld.net  2011-04-26 )

Монголын болон Австралийн коксжих нүүрсний үнийг харьцуулбал нүүрсний төрөл болон үзүүлэлтээрээ төстэй боловч үнийн зөрүү асар их буюу Австралийн коксжих нүүрсийг монголынхоос 2,22-2,28 дахин их үнэтэйгээр БНХАУ худалдан авч байна.

Дараахи хүснэгтээр  Хятадын зах зээлийн Шангси, Шаангси болон Өвөр Монголын Өөртөө Засах мужуудын, Хятадын Өмнөд болон Зүүн хэсгийн нүүрсний үнийн хэлбэлзлийг 2010 оны 4 дүгээр сараас 2011 оны 4 дүгээр сар хүртэлхи хугацаанд харуулж байна.

Хятадын төвийн буюу Шангси болон Шаангси мужийн бүс нутгаас олборлох нүүрсний хэмжээ жилээс жилд буурч байна. Учир нь энэ бүс нутгийн жижиг оврын нүүрсний уурхайнуудыг олон тоогоор хаах бодлогыг хэрэгжүүлж байна. Иймээс Монгол Улсаас нүүрс импортолж зах зээлээ хангаж байна.

Дээрхи хүснэгтүүдийг харьцуулбал Монгол Улсаас нүүрсний экспортын гол харилцагч болох Хятадын зүүн болон хойд хэсэгт орших  Шангси, Шаангси болон Өвөр Монголын Өөртөө Засах мужуудад нүүрсний дундаж үнэ 782 юань буюу 119 ам. долларт хүрч цаашид ч аажмаар өсөх хандлага ажиглагдаад байна.  Тэгэхэд өмнөд хэсгийн зах зээлийн үнэ оны эхэнд 705 юань болж өсөж байснаа 3 дугаар сард 696 юань хүртэл буурч байгаад 4 дүгээр сараас эхлэн өсөж 709 юань хүрсэн байхад зүүн хэсгийн нүүрсний зах зээлийн үнэ 2011 оны эхэнд 888 юань болж дээд цэгт хүрч байснаа 878 болж буурч байх бөгөөд цаашид ч буурах хандлагатай байна.

Дараахи хүснэгтээр 2009-2010 онуудад БНХАУ гадаадаас импортлож авсан нүүрсний хэмжээг харуулж байна.

БНХАУ нь дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон. БНХАУ 2009 онд 126 сая тонн нүүрс импортлосон бөгөөд 2008 онтой харьцуулбал 211,9 хувиар нэмэгдсэн байна. 2010 онд нийт 166,2 сая тонн нүүрс импортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 32 хувь өсөв. Цаашид Хятадын нүүрсний хэрэглээ буурахгүй, харин ч нэмэгдэх төлөвтэй байна. “Сити” группын тооцолж буйгаар 2011 онд Хятад улс 233 сая тонн нүүрс импортлоно.

Гол 5 импортлогч улсуудаас 2010 оны 12 дугаар сард авсан нүүрсний хэмжээ болон үнийн мэдээ

Улс/оронХэмжээӨмнөх оны үзүүлэлттэй харьцуулбалДундаж үнэ1 сараас 12 сар хүртэлӨмнөх оны үзүүлэллтэй харьцуулбал
(тонн)(%)(USD/тонн)(тонн)(%)
Indonesia5,461,313-22.3688.9855,031,39981.2
Australia4,197,2606.52147.9836,962,933-15.9
Mongolia2,273,937305.1467.7216,594,780176.43
Vietnam2,255,790-16.9478.2518,047,238-25.06
Russia1,195,27634.64138.4311,585,504-1.69

( Эх сурвалж: China Customs/COALWorld.net  2011-02-10 )

2011 оны 3 дугаар сарын мэдээ

 

Улс орон

 

Хэмжээ

/тонн/

Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулбал(%)

 

 

Үнэ (USD)

 

Оны эхнээс 3 сар хүртэлӨмнөх оныүзүүлэлттэйхарьцуулбал (%)

 

Mongolia

 

 

1541861

 

 

83.47

 

 

104825641

 

 

3216212

 

 

33.8

БНХАУ 2010 онд 3,0 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн, 2020 онд гэхэд Хятад улс нь жилд 4,5 тэрбум тонн нүүрс хэрэглэхээр тооцоо гарсан. 10 жилийн дараа дэлхийн эрчим хүчний нийт экспортын 1/5 хувь Хятад улс руу чиглэгдэх болно. Энэ үед Хятад улс гадаадаас 800 сая тонн нүүрс импортлох шаардлага гарч байна.

Ийм учир Хятад улс нь гадаадад нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулахыг дэмжих, импортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын тээврийн нөхцлийг сайжруулах, нүүрсний тээвэрлэлтийн баталгааг хангах чиглэлийг баримталж байна. Нүүрсний импортын үнэ өсөж байгааг аль болох хязгаарлах чиглэлийн арга хэмжээ авч байна.

2010 онд Хятад улсын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг Монгол улс нийлүүлэв.  Тус онд Монгол улсаас БНХАУ-д нийт 867,1 сая ам.долларын үнэ бүхий 16,4 сая тонн нүүрс импортлосон нь 2009 онтой харьцуулахад 233,8 хувиар өсжээ. 2009 онд Монголоос Хятад руу 7,5 сая тонн нүүрс экспортолсон байна.

Монгол улсын нүүрсний экспорт

он2004200520062007200820092010
Нүүрсний экспорт/мян.тн/1643.32253.92450.63245.33965.17550.518200

БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний үнэ 2010 онд 52,3 ам.доллар, 2009 онд 43,0 ам.доллар, 2008 онд 44,3 ам.доллар, 2007 онд  35,5 ам.доллар байжээ.

Нүүрсний үнийг ЗГ-ын тогтоолын дагуу ЭБЭХЯ тогтоож байгаа бөгөөд үнэ тогтооход АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсээс www.coalworld.net цахим хуудсанд тавигдсан хятадын зах зээлийн 6 мужийн үнийг судалж бэлдсэн мэдээг үндэслэн сар болгон шинэчлэн тогтоож байна.

ЭБЭХЯ-ны 2011 оны 4 дүгээр сарын мэдээг хүснэгтээр харуулж байна.

ТөрөлКкаллЧанарын үзүүлэлт

Үнэ

 

 

 

Түүхий нүүрс

4000 хүртэлХүхэр 0,9%, дэгдэмхий 45%, үнслэг 25%

62,5 USDollar

 

 

4000-5500 хүртэлХүхэр 0,5%, дэгдэмхий 30-35%, үнслэг 8-12%

85,0 US Dollar

 

 

5500 дээшХүхэр <1 %, дэгдэмхий 30%, үнслэг 11%119 US Dollar
Боловсруулсан нүүрс  206,0 US Dollar

Монгол улсын нийт экспортын 32 хувийг нүүрс эзэлж байгаа ба бараг 100 хувь БНХАУ-д нийлүүлж байна. Ойрын жилүүдэд энэ хэмжээ 40-50 сая тоннд хүрэх бөгөөд 2025 онд 90 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо байгаа.

Хятад улс нь хэдийгээр нүүрсний асар их нөөцтэй боловч коксжих нүүрсний нөөц нь төдийлөн их биш. Монгол Улс нь Хятад улсад коксжих нүүрс импортлогч хамгийн том орнуудын нэг болоод байна.

Нүүрсний салбарт сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нүүрс олборлолтын хэмжээ огцом өсч, улс орны эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 2003 оны сүүлээс БНХАУ-д нийлүүлж, улс орны эдийн засагт бодитой дэмжлэг үзүүлж эхлээд байна. Монгол Улсын хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор Нарийн Сухайт, Тавантолгой зэрэг нүүрсний орд газруудаас олборлосон нүүрсийг экспортлож байгаа бөгөөд нүүрсний экспортын хэмжээ жил бүр нэмэгдсээр 2005 онд 2,3 сая тонн, 2008 онд 3.9 сая тонн болон өссөн. Статистикийн үзүүлэлтээс харахад 2009 онд  нийт 13.2 сая тонн нүүрс олборлосноос 7.5 сая тонн нүүрсийг экспортоор гаргасан байна. Үүнээс үзэхэд манай улсын экспортын бүтээгдэхүүнд нүүрсний эзлэх хувийн жин нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.

МАК ХХК, Энержи Ресурс ХХК болон Таван Толгой ХК-ний нүүрсний экспортын үнэ

Аж ахуйн нэгжээс Хятад руу экспортолж байгаа экспортын үнэ/ 2011 оны 4 дүгээр сарын байдлаар/

Аж ахуйн нэгж

Экспортын үнэ

 

 

1Чинхуа МАК Нарийт Сухайт ХХК

33800 төг/тн

 

2

Энержи Ресурс ХХК

 

Коксжих нүүрс 70-120000 төг/тн

Эрчим хүчний нүүрс- 10000 төг/тн

3Саусгоби Сандс ХХК5 компанитэй гэрээтэй 30-70000 төг/тн
4Таван Толгой ХК25$ * 1250 төг=314200 төг
5МАК ХХК

54$*1250төг=67500 төг

 

Тайлбар: 2010 оны уулын ажлын тайлан, 2011 оны уулын ажлын төлөвлөгөөнөөс авсан мэдээ

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний уурхайнуудын нүүрсний үнэ болон өртөг

/2011 оны 1-р сарын 1-ны байдлаар/

Уурхайн нэрБайршил1 тн нүүрсний үнэөртөг
1.АдуунчулуунДорнод аймаг, Баянтүмэн сумСтанцид 8584, бусад 72728068,5 /2010 оны тайлан/
2.БагануурТөв аймаг, Баяндэлгэр сум1820019000 /2010 оны тайлан/
3.БаянтээгӨвөрхангай аймаг, Нарийн тээл сумТодорхойгүй байна18343 /2011 оны төлөвлөгөө/
4.ДовтУвс аймаг, Тариалан сумТодорхойгүй байна 
5.ЖилчигбулагХөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумТодорхойгүй байна 
6.ЗээгтГовь-Алтай аймаг, Чандмань сум22727,2752603,4 /2010 оны төлөвлөгөө/
7.Могойн голХөвсгөл аймаг, Цэцэрлэг сум

 

Дотоод 26840, орост 27000

 

26840 /2010 оны тайлан/

8.Сайхан-ОвооБулган аймаг, Сайхан сум--
9.ШарынголДархан-Уул аймаг, Шарынгол сум2268023804,2
10.Шивээ-ОвооГовьсүмбэр аймаг, Шивээ-говь сум1396013482,5
11.ТалбулагСүхбаатар аймаг, Сүхбаатар сум990011250 /2010 оны тайлан, 15840/НӨАТ-тай/
12.ТавантолгойӨмнөговь аймаг, Цогтцэций сум80006819,13 /2011 оны төлөвлөгөө/
13.Тэвшийн говьДундговь аймаг, Сайнцагаан сум1400014000
14.ӨвөрчулуутБаянхонгор аймаг, Галуут сум1400013837/ 2010 оны тайлан/
15.ХавтагайХэнтий аймаг, Баянхутаг сум--
16.ХартарвагатайУвс аймаг, Тариалан сум- 
17.ХотгорУвс аймаг, Бөхмөрөн сум1950015753 /2010 оны тайлан/
18.ХөшөөтХовд аймаг, Дарви сум0,0 
19.ЭрээнБулган аймаг, Сайхан сум1485014127,39 /2010 оны тайлан/

ДҮГНЭЛТ:

Индонез, Орос, Монгол, Австрали, Вьетнам зэрэг улсууд Хятадад нүүрс экспортлогч хамгийн том орнууд юм. Монгол улс дангаараа  2010 онд Хятад улсын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг эзэлсэн байхад нүүрс экспортлогч бусад орнуудтай харьцуулахад нүүрсний үнэ хамгийн бага байна. Монгол улсын гаалийн мэдээнээс үзэхэд 2010 онд 1 тонн нүүрсний экспортын үнэ дунджаар 52,7 ам.доллар хүрчээ. Гэтэл 1 тонн эрчим хүчний нүүрсний Хятадын дотоодын биржийн үнэ 83-166 ам.доллар байсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нүүрсний үнэ Хятадын дотоодын зах зээлийн үнээс чанараасаа хамаараад 59-219 % доогуур байна.

Энэ нь:

  1. Монголын ихэнхи нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа нь нүүрс олборлоход зарцуулсан зардлаа буюу өртгөө нөхөх чиглэлээр явагдаж байна. Засгийн газраас үнэ чөдөрлөж, нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг ашиг олох зах зээлийн горимд оруулахгүй байлгаад байгаа нь өрсөлдөх чадваргүй болгох, зах зээлд хөлөө олохгүй байх, хятадын худалдаа эрхэлдэг компаниудын арга мэхэнд орох, нүүрсний үнэ хэт доогуур байгаатай холбоотой.
  2. Хятадын Худалдааны яам болон бусад төвийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд аль болох бага үнээр Монголоос нүүрс авах бодлого явуулж байгаатай холбоотой. Энэ бодлогын хүрээнд аль болох цөөхөн компаниар нүүрсний худалдааг хийлгэх, тэднийг тусгай зохион байгуулалтад оруулах арга хэмжээг авч байна. Энэ нь олон компани оруулж нүүрсний үнийг хөөргөхөөс сэргийлэх арга хэмжээ юм.
  3. Хятадын нүүрсний холбоод, нүүрсний шууд хэрэглэгч болох эрчим хүч, төмрийн үйлдвэрүүдтэй холбоо тогтоож ажиллах явдал хангалтгүй.
  4. Хятадын нүүрсний биржүүдтэй хамтын ажиллагаа байхгүй.
  5. Манай нүүрсний гадаад худалдаа оновчтой бус, бодлогогүй, урсгалаар явж байна.
  6. Манай улсын нүүрс экспортлогч 5 том аж ахуйн нэгжийн экспортын үнэ нь ЭБЭХЯ-наас тогтоосон экспортын үнээс доогуур байгаа нь монголын талын компаниуд дотооддоо өрсөлдөж нүүрсний үнээ унагаадаг явдалд байна.

Санал:

Хятадын эрчим хүчний хэрэглээ цаашид нэмэгдэж, эрчим хүч импортлогч дэлхийн хамгийн том улс болох нь тодорхой. Өөрийн дотоодын хүчин чадал, нөөцөөрөө БНХАУ нь улсынхаа эрчим хүчний асар том хэрэгцээг хангах ямарч боломжгүйд хүрч байна.  Тийм ч учраас гадаад орнуудын зах зээлээс, ялангуяа хөрш орнуудаасаа эрчим хүчний найдвартай эх үүсвэр олох асуудлыг чухалчлан үзэж байна. Энэ хүрээнд Хятадын эрчим хүчний бодлого Монгол Улс руу хандаад байна.

Иймд Монгол Хятадын Засгийн газар хооронд нүүрсний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинээр байгуулах, хоёр улсын хооронд  нүүрсний суурь үнийг тогтоосон гэрээ байгуулж байх, түүнийгээ байнга шинэчилж байх, нүүрсний худалдаа эрхэлдэг томоохон хот, мужууд болон хилийн боомтуудад Монгол улсын нүүрсний үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий албан тушаалтантай болгох.

Мэдээг бэлтгэсэн: АМГ-Нүүрс, судалгааных хэлтэс

footer_background
logo
Last hour:
3
Last 7 days:
137
Last month:
592
Total:
2279
emongolia
© 2025. All rights reserved. MONGOLIAN GOVERNMENT