
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн
Цалин:
0 ₮ – 0 ₮
Ажлын байрны зорилго:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамжийг төлөвлөн боловсруулах, хөгжүүлэх, турших, сайжруулах, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, мэдээллийн системийн найдвартай үйл ажиллагааг хангах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Мэдээллийн системүүдийн судалгааг хийж, программ хангамжийн архитектур, дизайн зохиох, интеграци хийх ажлын төлөвлөгөөг боловсруулах;
• Программ хангамжийн тестийн орчин бэлдэх, төлөвлөгөө боловсруулах, тестлэх, алдааг тайлагнах;
• Программ хангамжийн шинэ бүтээгдэхүүн бүтээх, хөгжүүлэх;
• Өмнөх системүүдийг сайжруулах, шинэчлэх;
• Тестлэх, алдаа засварлах;
• Системийн архитектур бүтэц боловсруулж, дизайныг боловсруулах;
• Интерфейс дизайн, UI/UX загвар, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах ажлуудыг гүйцэтгэх;
• Программ хангамжийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн дүгнэлт гаргах, удирдлагад тайлагнах, чанаржуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
• Программ хангамжийн инженер, программист чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
• Мэдээллийн технологи, программ хангамж, компьютерын шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
• Англи хэлний техникийн материалыг уншиж ойлгох чадвартай (дунд ба түүнээс дээш түвшин) байх;
• Git болон багийн хөгжүүлэлтийн орчинд ажиллах туршлагатай байх;
• Алдааны лог уншиж, анализ хийх чадвартай байх;
• Системийн бүтэц, программ хангамжийн зохион байгуулалтыг боловсруулах чадвартай байх;
• Эх кодыг эмх цэгцтэй, стандартын дагуу бичиж ашиглах чадвартай байх;
• Алдаа, доголдлыг оношлон, засварлах, сайжруулах арга хэмжээ авах чадвартай байх;
• Хөгжүүлсэн программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлж, хэвийн ажиллагааг хангах чадвартай байх;
• Мэдээллийн технологийн түгээмэл хэрэглээний программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
• Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
Мэргэжлийн ур чадвар:
• Программчлалын аль нэг (эсвэл хэд хэдэн) хэл дээр дундаж түвшинд ажиллах чадвартай байх (жишээ нь: Python, C#, JavaScript, PHP гэх мэт);
• Алгоритм ба өгөгдлийн бүтэц (Algorithms and Data Structures);
• Программ хангамжийн архитектур, загварчлал (Software Design & Architecture);
• Хувилбарын удирдлага (Git, GitHub, GitLab, Bitbucket);
• API хөгжүүлэлт (REST, GraphQL);
• SQL ба NoSQL өгөгдлийн сангууд (MySQL, PostgreSQL, MongoDB, Redis, SQLite);
• Query оновчлол (SQL optimization);
• Өгөгдлийн загварчлал (ERD design);
• Backup, replication, migration ойлголт
• Frontend: HTML5, CSS3, JavaScript, React, Vue.js, Angular;
• Backend: Node.js, Django, Spring Boot, ASP.NET, Laravel, Express;
• API интеграци: JSON, XML, OAuth, JWT;
• DevOps ойлголт: сервер байршуулалт, HTTPS, SSL, DNS зэрэг мэдлэгтэй байх.
Хувийн чадвар:
• Бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай;
• Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай;
• Шударга, харилцааны өндөр соёлтой, нягт нямбай, хариуцлагатай, шуурхай, ажил хийх чин эрмэлзэлтэй;
• Шаардлага хүлээн авах чадвартай;
• Багаар ажиллах.
Нэмэлт мэдээлэл
• Үндсэн ажилтан.
Холбоо барих
• 99227080, 77001331
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, 55-р байр, 2-р давхар, 3 тоот
Төрийн болон ТББ, ОУБ
Бүтэн цагийн
Мэргэжлийн
1
77001331
info@institute.gov.mn
2026-03-26
2026-04-03
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах info@institute.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү