
Диспетчерийн үндэсний төв
Цалин:
0 ₮ – 0 ₮
I. БОЛОВСРОЛ: Дээд
II. МЭРГЭЖИЛ: Цахилгааны инженер
III. МЭРГЭШИЛ: Цахилгаан систем, Цахилгаан системийн автоматжуулалт, Цахилгаан хангамжийн чиглэлээр төгссөн байх.
IV. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Эрчим хүчний салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх,
Удирдах ажилтнаар 5-аас дээш жил ажилласан байх,
Диспетчерийн зохицуулалтын онцлог шаардлагыг сайн мэддэг байх,
Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагааны онцлог, нэгдсэн сүлжээний схем, заавар, журмыг сайн мэддэг байх,
Компанийн засаглал болон тухайн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
V. ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Зөвлөх инженерийн зэрэгтэй байх
- Ажлын хэрэгцээнд ашиглах программ хангамжийг бүрэн эзэмшсэн, программ ашиглалтын зааврыг уншиж ойлгох чадвартай байх,
- Харилцаа, хандлага эерэг, зөв байх,
- Компанийн ёс зүйн хэм хэмжээг сахих,
- Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, задлахгүй байх
- Мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж байх,
- Үнэнч, шударга байх, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх чадвартай байх,
- Хамт олны эв нэгдлийг сахих,
- Архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх
VI. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, өргөдөл;
- Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
- Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
- Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшүүлэх сургалт, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
VII. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл Диспетчерийн үндэсний төв ТӨХХК (Засгийн газрын XIV байр)-ны 4 давхарт 406 тоот, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Л.Ганзориг хүлээн авна.
Ажлын утас: 976-7004-1371#480
Гар утас: 976-99072635
VIII. ШАЛГАЛТЫН АГУУЛГА:
1. БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАХ; Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажил горилогчдоос ирүүлсэн материалыг хянаж үзэх. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00-12:00 цаг хүртэлх хугацаанд.
2. ТЕСТИЙН ШАЛГАЛТ; Нэгдсэн сүлжээний дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмээр түвшин тогтоох шалгалтыг 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн 5 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дээрх агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 85 ба түүнээс дээш хувиар тэнцэнэ.
3. ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ;
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн 5 дугаар давхрын хурлын танхимд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагт дээрх 2 шалгуурыг хангасан ажилтнууд ярилцлагын шалгалт өгнө.
ҮҮНД:
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар
IX. АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Засгийн газрын 14-р байр
Эрчим хүч, цахилгаан
Бүтэн цагийн
Дээд шатны удирдлага
1
99072635
ganzorig.l@ndc.energy.mn
2026-09-30
2026-10-01
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах ganzorig.l@ndc.energy.mn имэйл хаяг руу илгээнэ үү