.jpg)
Үндэсний дата төв
Цалин:
3,000,000 ₮ – 3,500,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын систем, мэдээллийн сан болон бусад эх үүсвэрээс шаардлагатай өгөгдлийг цуглуулах, нэгтгэх, цэвэрлэх, боловсруулах;
SQL, Python болон бусад шинжилгээний хэрэгсэл ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийх;
Өгөгдлийн өөрчлөлт, хамаарал, чиг хандлагыг тодорхойлж, статистик болон аналитик шинжилгээ хийх;
Тогтмол тайлан, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг автоматжуулах, сайжруулах;
Өгөгдлийн чанар, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгаж, зөрүү, давхардлыг илрүүлэх;
Байгууллагын үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих шинжилгээ, судалгаа хийж, санал зөвлөмж боловсруулах.
Тавигдах шаардлага:
Мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн систем, өгөгдлийн шинжилгээ болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Python болон өгөгдөл боловсруулах, шинжлэхэд ашиглагддаг бусад программчлалын хэл, хэрэгслээр ажиллах чадвартай;
SQL хэлний мэдлэгтэй, Oracle, MySQL болон бусад реляц өгөгдлийн сангаас өгөгдөл татах, боловсруулах, шинжлэх чадвартай;
Өгөгдөл цэвэрлэх, нэгтгэх, хувиргах, шинжилгээнд бэлтгэх чадвартай;
Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тайлан, график, dashboard хэлбэрээр ойлгомжтой илэрхийлэх чадвартай;
Логик болон аналитик сэтгэлгээтэй, асуудлыг өгөгдөлд тулгуурлан шинжлэх чадвартай;
Англи хэлний мэргэжлийн эх сурвалж, техникийн баримт бичиг ашиглах зохих түвшний мэдлэгтэй;
Идэвх санаачилгатай, бүтээлч, суралцах болон хөгжих эрмэлзэлтэй;
Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай, зөв хандлагатай;
Багаар болон бие даан үр дүнтэй ажиллах чадвартай.
Монгол Улс, Улаанбаатар хот-18172, Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Өөрийн байр
Программ хангамж, мэдээллийн технологи
Бүтэн цагийн
Мэргэжлийн
1
70180092
davaatsetseg@datacenter.gov.mn
2026-09-11
2026-10-09
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах davaatsetseg@datacenter.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү