Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо /Хот байгуулалтын Кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд https://se.csc.gov.mn/search?sector_id=02001024 олон нийтэд нээлттэйгээр байршуулаад байна.
Иймд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлага хангасан, ажиллах хүсэлтэй иргэд сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой юм.
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах uvurkhangai@gazar.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү