
Зорчигч тээвэр дөрөв
Цалин:
0 ₮ – 0 ₮
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ нь худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хараат бус гишүүнийг оролцуулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг бүртгэж байна.
Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах сонирхолтой, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, хүчин төгөлдөр А3 гэрчилгээтэй иргэн бүртгүүлэх боломжтой.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээний хуулбар /хүчин төгөлдөр хугацаатай байх/;
Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах хүсэлтийг илэрхийлсэн албан бичиг.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал бүртгэл явагдана.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн даваа, “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын байр
Утас: 7010-7023
Цахим шуудан: procurement@bus4.ub.gov.mn
“ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ДӨРӨВ” ОНӨААТҮГ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн даваа, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ өөрийн байр
Тээвэр, логистик, агуулах
Цагийн
Мэргэжил хамаарахгүй
3
70107023
procurement@bus4.ub.gov.mn
2026-08-31
2026-09-08
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах procurement@bus4.ub.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү