
Монополын эсрэг газар
Цалин:
1,770,000 ₮ – 2,000,000 ₮
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
• Төрийн албан хаагчийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17:30 цаг хүртэл
• Хүлээн авах хаяг цахим шуудан: bolormaa@ama.gov.mn
• Холбоо барих утас: 261656
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаал | Орон тоо | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Боловс-рол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | |||||
1 | Монополын эсрэг газар | Өрсөлдөөний хяналт, зохицуулалтын газар | Өрсөлдөөний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-6 | Дээд | - Эрх зүй /0421, - Эдийн засаг /0311/, - Нягтлан бодох бүртгэл /0411/ - Санхүү, банк /0412/, - Менежмент ба удирдахуй /0413/, - Маркетинг /0414/ - Худалдаа /0416/ - Газрын тос боловсруулалтын технологи /071105/, - Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /073201, 073204/ | Төрийн албанд мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
2 | Монополын эсрэг газар | Өрсөлдөөний хяналт, зохицуулалтын газар | Өрсөлдөөний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн | 1 | Гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-7 | Дээд | - Эрх зүй /0421, - Эдийн засаг /0311/, - Нягтлан бодох бүртгэл /0411/ - Санхүү, банк /0412/, - Менежмент ба удирдахуй /0413/, - Маркетинг /0414/ - Худалдаа /0416/ - Газрын тос боловсруулалтын технологи /071105/, - Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /073201, 073204/ | Төрийн албанд мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
Улаанбатар хот, Баянзүрх дүүрэг 3-р хороо, Засгийн газрын 9А байр
Хууль, эрх зүй
Бүтэн цагийн
Мэргэжлийн
2
261656
bolormaa@ama.gov.mn
2026-08-28
2026-09-04
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах bolormaa@ama.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү