
Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Цалин:
2,500,000 ₮ – 2,500,000 ₮
1. Үндсэн үүрэг:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулах;
Санхүүгийн тайлан, баланс болон шаардлагатай мэдээ мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь гаргаж, удирдлага болон холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
Татвар, санхүүгийн байгууллагад хүргүүлэх тайлан, мэдээг хариуцан боловсруулах;
Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, зааврын хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
Санхүүгийн сахилга бат, бүртгэл тооцоо, хөрөнгө мөнгөний ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
Өдөр тутмын үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дотоод журмыг мөрдүүлэх;
Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, бууруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
2. Тавигдах шаардлага:
Санхүү ба нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэшсэн нягтлан бодогч байх.
Мэргэжлээрээ 5- аас дээш жил ажилласан туршлагатай.
Санхүүгийн тайлан, баланс боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
Татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын мэдлэгтэй;
Баримт бичиг боловсруулах, тайлагнах, мэдээлэл боловсруулах чадвартай;
Компьютерийн хэрэглээний программууд болон нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах чадвартай;
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах болон харилцааны ур чадвартай;
Хариуцлагатай, нягт нямбай, ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, байгууллагын дотоод журам, соёлыг мөрдөж ажиллах
3. Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет эсвэл CV
Хувийн өргөдөл
Цээж зураг /3*4/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Боловсролын баримт бичиг (диплом, сертификат
Бусад шаардлагатай материалыг ажилд тэнцсэн тохиолдолд бүрдүүлнэ.
Ховд аймаг
Эрчим хүч, цахилгаан
Бүтэн цагийн
Дээд шатны удирдлага
1
88014905
durgun.hpp2008@gmail.com
2026-08-17
2026-08-24
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах durgun.hpp2008@gmail.com имэйл хаяг руу илгээнэ үү