
Диспетчерийн үндэсний төв
Цалин:
2,000,000 ₮ – 3,000,000 ₮
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны цахилгааны хэрэглээ балансын инженер албан тушаалд /түр орон тоо/ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг төгссөн байх
Мэргэжил: Цахилгааны инженер
Мэргэшил: Эрчим хүчний систем, дамжуулах, түгээх сүлжээ, эх үүсвэр, горим төлөвлөлтийн талаар мэргэшсэн байх
Туршлага: Эрчим хүчний систем, ачаалал-балансын тооцоо, горим төлөвлөлтийн чиглэлээр их, дээд сургуульд судалгаа, дадлагын ажил гүйцэтгэсэн буюу практик мэдлэгтэй байх
Ур чадвар:
1. Компьютерын хэрэглээний болон санхүүгийн программ эзэмшсэн байх
2. Удирдан зохион байгуулах
3. Багаар ажиллах
4. Дүн шинжилгээ хийх
5. Хувийн зохион байгуулалт сайтай байх
6. Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай байх
7. Хамт олны эв нэгдлийг сахих,
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
3. Хувь хүний намтар;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
6. Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт
7. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан талаарх холбогдох баримт бичгийн хуулбар;
8. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал hr@ndc.energy.mn цахим шуудангаар болон Засгийн газрын 14-р байрны 4 давхарт 406 тоотод хүлээн авна.,
Анхаарах зүйлс:
• Сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг анкетад заавал тавьсан байх;
• Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
• Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, засгийн газрын 14-р байр
Эрчим хүч, цахилгаан
Бүтэн цагийн
Мэргэжлийн
1
88372098
hr@ndc.energy.mn
2026-08-06
2026-08-14
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах hr@ndc.energy.mn имэйл хаяг руу илгээнэ үү