
Диспетчерийн үндэсний төв
Цалин:
3,000,000 ₮ – 4,000,000 ₮
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Нягтлан бодогч, Эдийн засагч, Санхүүгийн менежмент, Эрчим хүчний инженер
Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл мэргэшсэн санхүүгийн дотоод аудитор
Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар:
1. Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх
2. Удирдан зохион байгуулах
3. Багаар ажиллах
4. Дүн шинжилгээ хийх
5. Хувийн зохион байгуулалт сайтай байх
Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл;
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
5. Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
6. Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл мэргэшсэн аудиторын гэрчилгээний хуулбар, холбогдох баримт бичиг;
7. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
8. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл tegshbuyan@energy.gov.mn цахим шуудангаар болон Эрчим хүчний яамны 317 тоотод хүлээн авна.
Анхаарах зүйлс:
• Сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг анкетад заавал тавьсан байх;
• Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
• Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Засгийн газрын 14-р байр
Эрчим хүч, цахилгаан
Бүтэн цагийн
Дээд шатны удирдлага
1
99771747
tegshbuyan@energy.gov.mn
2026-07-21
2026-07-24
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах tegshbuyan@energy.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү