
И Монгол академи
Цалин:
0 ₮ – 0 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг
* Web, Mobile App, Admin Panel, CMS, Notification, User Management, Role-Based Access Control (RBAC), Report Module зэрэг системийн бүрэлдэхүүн хэсгүүдэд чанарын баталгаажуулалт (QA) болон тест хийх.
* Тестийн орчин (Staging/UAT) болон үйлдвэрлэлийн орчин (Production)-д тестийн төлөвлөгөө боловсруулж, тестийн тохиолдол (Test Case), тестийн нөхцөл (Test Scenario) үүсгэн гүйцэтгэх.
* Тестийн скрипт, шалгах жагсаалт (Checklist) болон шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулж бэлтгэх.
* Functional, Regression, Smoke, Integration, User Acceptance Testing (UAT), API, UI болон Mobile Testing-ийг төлөвлөн хэрэгжүүлэх.
* Илэрсэн алдаа, доголдлыг бүртгэж (Bug Reporting), дахин шалгах (Retest), хувилбарын баталгаажуулалт (Release Validation)-ыг хийх.
* Тестийн үр дүн, илэрсэн асуудал, авсан арга хэмжээ болон сайжруулалтын санал зөвлөмжийг баримтжуулж тайлагнах.
* Хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүний чанар, найдвартай ажиллагааг тасралтгүй сайжруулах.
* Шаардлагатай тохиолдолд ачааллын тест (Load Testing), гүйцэтгэлийн тест (Performance Testing) болон автоматжуулсан тестийн үйл ажиллагаанд оролцох.
Ажлын байранд тавигдах шаардлага
* Програм хангамжийн тест, чанарын баталгаажуулалтын чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
* Тестийн орчин болон үйлдвэрлэлийн орчинд Test Case, Test Scenario боловсруулж, тестийн үр дүнг тайлагнаж байсан туршлагатай.
* Web, Mobile болон API тестийн практик туршлагатай.
* Bug Tracking болон Test Management хэрэгслүүд ашиглаж байсан туршлагатай.
* Postman, Browser DevTools ашиглан API болон Front-End тест хийж байсан туршлагатай.
* Playwright, Selenium, JMeter болон бусад автоматжуулсан болон ачааллын тестийн хэрэгслүүдийг ашиглаж байсан бол давуу тал болно.
* 10,000-аас дээш хэрэглэгчтэй систем, платформын чанарын баталгаажуулалт, хувилбарын шалгалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
* SDLC, Agile/Scrum хөгжүүлэлтийн аргачлалын талаар мэдлэгтэй.
* Мэргэжлийн түвшний англи хэлний мэдлэгтэй.
* Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, асуудал илрүүлэх болон шийдвэрлэх өндөр ур чадвартай.
Бага тойруу 46, SBD - 8 khoroo, Ulaanbaatar 14200
Программ хангамж, мэдээллийн технологи
Гэрээт / Зөвлөх
Мэргэжлийн
1
77111197
info@ema.gov.mn
2026-06-12
2026-06-29
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах info@ema.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү