
И Монгол академи
Цалин:
0 ₮ – 0 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг
* AI Chatbot, AI Assistant, Automation Tool болон LLM API интеграцчлалд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэх.
* Prompt engineering, workflow orchestration, agent-based architecture болон AI автоматжуулалтын шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэх.
* AI функцуудыг вэб болон мобайл платформтой уялдуулан хөгжүүлж, текст, зураг болон бусад өгөгдөлд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх.
* AI шийдлийн хариу үр дүнгийн чанар, найдвартай ажиллагаа, алдааны боловсруулалт (error handling)-ыг тасралтгүй сайжруулах.
* Python, JavaScript, TypeScript технологид суурилан OpenAI, Claude, Gemini, Qwen зэрэг олон улсын LLM моделуудтай ажиллах.
* Retrieval-Augmented Generation (RAG), Vector Database, Knowledge Base болон AI Agent шийдлүүдийг хөгжүүлж, системд нэвтрүүлэх.
* Хөгжүүлэлтийн багтай хамтран AI боломжуудыг бүтээгдэхүүн, үйлчилгээний архитектурт уялдуулан хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
* Програм хангамж хөгжүүлэлт болон хиймэл оюун ухааны чиглэлээр 6 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
* Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт шийдэл, AI Assistant, Chatbot, Agent System хөгжүүлж байсан туршлагатай.
* 10,000-аас дээш хэрэглэгчтэй аппликейшн, систем, платформд AI шийдэл нэвтрүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
* Цогц вэб болон мобайл аппликейшны төсөл дээр ажиллаж байсан туршлагатай.
* OpenAI, Claude, Gemini, Qwen зэрэг олон улсын LLM моделуудыг ашиглан хөгжүүлэлт хийж байсан туршлагатай.
* RAG, Vector Search, Embedding, Prompt Engineering, Fine-tuning болон AI Workflow-ийн талаар практик мэдлэгтэй.
* Мэргэжлийн түвшний англи хэлний мэдлэгтэй, техникийн баримт бичиг боловсруулах болон судалгааны материал ашиглах чадвартай.
* Судалгаа хийх, шинэ технологи турших, олон улсын AI хөгжлийн чиг хандлагыг бүтээгдэхүүнд нэвтрүүлэх чадвартай.
* Бие даан болон багийн орчинд үр дүнтэй ажиллах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай.
Бага тойруу 46, SBD - 8 khoroo, Ulaanbaatar 14200
Программ хангамж, мэдээллийн технологи
Гэрээт / Зөвлөх
Мэргэжлийн
1
77111197
info@ema.gov.mn
2026-06-12
2026-06-29
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах info@ema.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү