
Дундговь аймгийн засаг даргын тамгын газар
Цалин:
0 ₮ – 0 ₮
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар тухайн байгууллагад ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
Зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
Бүрдүүлэх материал:
Шилжин ажиллах хүсэлт
Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт
Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
Материал хүлээн авах:
Хугацаа: Шилжин ажиллах хүсэлтийг тухайн байгууллагын цахим хаяг /зард дурдсан/-аар 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Дундговь аймаг
Төрийн болон ТББ, ОУБ
Бүтэн цагийн
Мэргэжлийн
5
7059362
csc@dundgovi.gov.mn
2026-06-09
2026-06-12
Та төрийн албан хаагчийн анкетыг татан авч бөглөөд анкет хүлээн авах csc@dundgovi.gov.mn имэйл хаяг руу илгээнэ үү