
📢Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооноос гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлагыг тодорхойлох стандартын төсөлд олон нийт, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн санал авч байна. 📝“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо (ТХ46)-ны хурлаар хэлэлцүүлэхээр MNS 6948:2026 “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ. Нийтлэг шаардлага” стандартын төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. 📝Та бүхэн стандартын төсөлд санал өгснөөр гамшгийн үеийн хүүхэд хамгааллын үйлчилгээний шаардлагыг боловсронгуй болгох, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой тул санал, зөвлөмжөө 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг урьж байна. 🔗Стандартын төслийг Стандарт, хэмжил зүйн газрын www.estandard.gov.mn цахим хуудасны “Мэдээ, мэдээлэл” хэсгийн “Стандартын төсөлд санал авч байна” хэсгээс стандартын нэрээр хайж үзэх Мөн манай хэлтсийн дараах линкүүд дээр дарж санал хүсэлтээ өгнө үү: 🔹Төрийн байгууллагын нэгдсэн цахим хаяг https://www.gov.mn/online-discussion/612 🔹Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цахим хуудас https://govi-altai.masm.gov.mn/website/news_list.aspx... 🔹Facebook пэйж хуудас- Говь-Алтай аймаг. Стандарт хэмжил зүйн хэлтэс https://www.facebook.com/profile.php?id=100063717759859 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн: Ж.Цэрэнсүрэн Утас: 70484894, 95484860 Цахим шуудан: govialtai@masm.gov.mn