
"ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР"-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал асуулгад идэвхтэй оролцоно уу. Сургалтын төлбөрийг төлөх уян хатан нөхцөл, хугацаа, төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагаа ил тод, нээлттэй бөгөөд урьдчилан мэдээлэх явц сайжирч, суралцагчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай” А/119 дүгээр тушаал батлагдсан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч боловсролын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасныг үндэслэн гэрээний загварт дараах өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байна. Иймд та бүхэн гэрээнд оруулж буй төлбөрийн нөхцөлтэй холбоотой шинээр нэмэгдсэн өөрчлөлтийн талаарх санал асуулгад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор идэвхтэй оролцоно уу. Санал асуулгын линк: https://forms.gle/RdP6MeNzb5joWn9C7 Харин доорх холбоосоор одоо мөрдөгдөж байгаа Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/276 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР"-тай танилцах боломжтой болно. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760375169231...