
Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх, дотоодод дамжуулан өнгөрүүлэх (Гаалийн тухай хуулийн 180-196 дугаар зүйл) болон улс хооронд шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горим (Гаалийн тухай хуулийн 197-201 дугаар зүйл)-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.