Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль
ЭРДМИЙН БАЯР-56 ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 56 дахь ЭРДМИЙН БАЯР ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Нийт төгсөгч нартаа баяр хүргэе! Энэ хичээлийн жилд сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч, эм зүйч, уламжлалт анагаах ухааны сувилагч, лабораторийн техникч, эм найруулагч мэргэжлээр 189 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Монгол улсад хамгийн эрэлт хэрэгцээтэй хөдөлгөөн засалч мэргэжлээр төгсөгчид энэ удаагийн төгсөлтийн онцлог байв.