Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэг
БУЯНТ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯР СҮР ЖАВХЛАНТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Буянт сумын төдийгүй Баян-Өлгий нутгийн боловсролын салбарт тод мөрөө үлдээж, түмэн олноо баясгасан Хүүхдийн цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойн баяр сэтгэл догдлуулж, урам зориг чавхадсан сайхан агшнуудаар дүүрэн болж өнгөрлөө.
Үе үеийн бяцхан үрсэд сургуулийн өмнөх боловсрол олгож, хүн болох анхны суурийг нь тавьж өгсөн эрдмийн их өргөө маань өнөөдөр 60 жилийнхээ түүхэн өндөрлөг дээрээс ирээдүй өөд улам тэмүүлэн байна.