
Сургалтын зохион байгуулалт ба хамрах хүрээ:
Хамтрагч байгууллага: Сургалтыг “Шийдлийг түгээнэ” НҮТББ
Хугацаа, хэлбэр: 2026 оны 05-06 дугаар сард нийт 3 удаа 24 цагийн багц хөтөлбөрөөр танхимын сургалтыг явууллаа.
Хамрагдсан албан хаагчид:Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын 26, хороодын 4 албан хаагч, нийт 30 удирдах болон гүйцэтгэх албан хаагчдыг хамрууллаа.
Сургалтын агуулга
AI ашиглаж ажлыг хэрхэн үр дүнтэй богино хугацаанд гүйцэтгэх талаар эхний өдрийн сургалтаар орсон. Claude, Notebook LM, Canva зэрэг AI-ийг ашиглан тайлан боловсруулах, их өгөгдөлтэй мэдээллийг нэгтгэн үр дүнг товчилж харуулах, богино хэмжээний видео танилцуулга хийх зэрэг хичээл орсон.
Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, эсвэл албан хаагчдын сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааны нээлттэй асуултуудын хариултыг AI-д уншуулж, гол чиг хандлага, тулгамдсан асуудлыг товч агуулгыг харуулан багцлан дүгнүүлэх.
Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, олон хүний нэрс, судалгааны хариулт зэрэг замбараагүй өгөгдлийг Excel болон AI ашиглан хэрхэн хурдан ангилах, томьёог хурдан бичих.