
Хүн амын эрүүл мэндийг дэмжихэд албан байгуулага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдана. Тус нээлтийн үйл ажиллагаанд УАУНЭ-ээс уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг, зөвлөгөө, биеийн жингийн индекс тодорхойлох, хоолны илчлэг тодорхойлох, биеийн өвөрчлөл тодорхойлох, биеийн өвөрчлөлд тохирсон идээ, ундааны амталгаа, танилцуулга, уламжлалт эмчилгээний эм, заслын багажуудыг танилцуулах үйлчилгээ үзүүлнэ.
Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.