
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжлийг дэмжих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилго бүхий “НЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ-НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ” аянд Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон нэгдлээ. Тус аяны хүрээнд Зуунмод сумын Нацагдорж (5 дугаар) багийн усны аж ахуйн нутаг дэвсгэрт орших хүүхдийн тоглоомын талбайг сэргээн будаж, орчны хог хаягдлыг цэвэрлэж, хүүхэд багачууд тав тухтай тохитой орчинд тоглох нөхцлийг бүрдүүллээ. Манай байгууллагын зүгээс байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн шинэлэг арга хэмжээ, ажлыг санаачилж, аянд нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна.