Sun Logo
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар С.Баярцэцэг, Г.Ундармаа нар “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр өнөөдөр (2024.12.20) сургалт зохион байгууллаа.
Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, харьяа алба, хорих анги, салбар нэгжийн нийт алба хаагчид танхим болон цахимаар хамрагдсан.
Сургалтаар “Авлигын эсрэг”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудлын талаар алба хаагчдад мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
17
Сүүлийн 7 хоног:
312
Сүүлийн сар:
975
Нийт:
1548
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР