Sun Logo
УЛС ОРОН ДАЯАР 2026 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
УЛС ОРОН ДАЯАР 2026 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

👍Архангай аймгийн Хайрхан суманд 2026 оны цэргийн бүртгэл 2026.01.07-19-ний өдрүүдэд явагдах тул Монгол улсын хуулийн дагуу цэрэгт бүртгэлтэй иргэд тогтоосон хугацаанд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлнэ үү. 

Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 👍55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 👍60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 👍65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана. 

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. 

✍️Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. 

Үүнд: 

💎Иргэний үнэмлэх, 

💎Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд: 

1️⃣3х4 хэмжээний цээж зураг 2 хувь, 

2️⃣Иргэний цахим үнэмлэх 

3️⃣Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ. 

➡️Ажлын өдрүүдэд 09:00-18:00 Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
921
Сүүлийн 7 хоног:
4810
Сүүлийн сар:
16347
Нийт:
28371
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР