
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын харьяа ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнд оролцлоо.
Зөвлөгөөнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын Прокурорын газрар, тус хэлтсээс хорих ял эдлүүлэх ажиллагаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр төлөвлөгөөт шалгалтын дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.