Sun Logo
Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг эхлүүлж байна
Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг эхлүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар тэмдэглэлээр Төрийн өмчийн болон төрийн өмчийг менежментийн гэрээгээр ашиглаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын газар болон үл хөдлөх бусад хөрөнгийн ашиглалтын байдалд хийх хамтарсан хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарын А/19, А/16 дугаартай хамтарсан тушаалын дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд их дээд сургуулиуд түүний харьяа орон нутгийн салбар сургуулиудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Өнөөдөр дээрх хяналт, шалгалт хэрэгжүүлсэн 15 их, дээд сургууль болон түүний харьяа сургуулиудад хийх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 04 дүгээр сарын 01-ээс гүйцэтгэх тухай дээрхи Их сургуулиудын ректор, санхүү хөрөнгө оруулалт хариуцсан захирал, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүдэд чиглэл өгөв. Хуралд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа болон тус хэлтсийн мэргэжилтэнүүд оролцсон юм. Энэ үеэр Их дээд сургуулийн эрх бүхий албан тушаалтануудад хандаж хяналт шалгалтын тайлангийн “Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” заалт бүрээр нотлох баримтаар, хяналтын хуудсаар хариуцсан улсын байцаагчдад бүрэн шалгуулах үүрэгтэй бөгөөд зөрчил дутагдал бүрэн арилсан, бодит үр дүн гаргаж ажиллахыг сануулсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР