Sun Logo
Аргентин Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав
Аргентин Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, шүтлэгийн яамны Гадаад бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хуан Мануэл Наваррод Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж, үүрэгт ажилдаа оров.

 

 

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэн амжилт хүсээд Монгол, Аргентины харилцааг улам бүр өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотлов. 

 

Элчин сайд С.Золжаргал хоёр улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР