Sun Logo
Нийгмийн хариуцлагын хүрээнд ХХМТ-н салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ
Нийгмийн хариуцлагын хүрээнд ХХМТ-н салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталлаа. 

 

Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбооо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг баталлаа. 

 

Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд:

 

  1. Телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэх;

  2. Цахим хуудсыг Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (WCAG- Web Content Accessibility Guidelines)-д нийцүүлэн хөгжүүлэх;

  3. Цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

  4. Цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах, контент бүтээх, олон нийтэд түгээх;\

  5. Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

  6. Хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн программ хангамж, платформ бүтээх, хөгжүүлэх;

  7. Монголын үндэсний паралимпын хороо, түүнд бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, баг, мэргэжлийн тамирчдын оролцсон Паралимпын тэмцээн, арга хэмжээг телевизийн сувгаар олон нийтэд дамжуулах

  8. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд өгсөн хандив;

  9. Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх санд өгсөн хандив;

  10. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хуулийн этгээдэд өгсөн санхүүгийн дэмжлэг, хандив. 

 

Шаардлагатай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
51
Сүүлийн 7 хоног:
233
Сүүлийн сар:
683
Нийт:
1611
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР