Sun Logo
М.Баяртыг Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор томиллоо
М.Баяртыг Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор томиллоо

Аймгийн Засаг дарга захирамж гаргаж М.Баяртыг Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор томиллоо. Ажилд томилсон захирамжийг өнөөдөр /2025.04.11/ гардуулж ажилд нь амжилт хүслээ. 
 

 

М.Баярт нь Математикийн багш, боловсрол судлалын ухааны магистр зэрэгтэй. 

 

-2001-2006 онд Цэцэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд математикийн багш, 

-2006-2014 онд Цэцэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд дунд ангийн сургалтын менежер, 

-2014-2016 онд Цэцэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд сургуулийн захирал, 

-2016-2023 онд Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 

-2023-2024 онд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 

 

Боловсролын салбарт 16 жил, төрийн захиргааны албан тушаалд зургаан жил нийт 22 жил ажилласан ажлын туршлагатай. 

 

2024 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар Зэрэг сумаас төлөөлөгчөөр сонгогдсон. 

 

Аймгийн Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцан Засаг даргын орлогчоор ажиллахаар томилогдсон М.Баяртад ажлын амжилт хүсье.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
67
Сүүлийн 7 хоног:
167
Сүүлийн сар:
345
Нийт:
1026
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР