Sun Logo
АнглоАмерикан компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
АнглоАмерикан компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа АнглоАмерикан компаний Ази, Австралийн хайгуул хариуцсан дарга Жон Лэндмарк, АнглоАмерикан компаний Монгол дахь Ерөнхийлөгч Грим Хэнкок тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АнглоАмерикан компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд 100 гаруй жил болж байгаа дэлхийн томоохон төрөлжсөн уул уурхайн компаниудын нэг юм. АнглоАмерикан нь цагаан алт, очир алмаазын олборлолтоороо дэлхийн тэргүүлэгч бөгөөд Африк, Ази, Австрали, Хойд болон Өмнөд Америк, мөн Европ тивүүдэд хайгуулын болон уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг.

Уг уулзалтаар АнглоАмерикан компаний мөрдөж ажилладаг “Нийгэм, эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ыг монгол хэл дээр орчуулан АМГ-т хүлээлгэн өгч, энэ аргачлалын талаар АМГ-ын албан хаагчдад семинар зохион байгуулах талаар санал солилцов. Ноён Грим Хэнкок “Нэгдүгээр сараас цахимаар өргөдөл хүлээн авч байгаа ажил амжилттай хэрэгжиж байгаад баяр хүргээд цаашид орон нутгийн захиргааны байгууллагуудтай илүү нягт хамтарч ажиллахаа илэрхийлэв.”

Хатагтай Д.Үүрийнтуяа АМГ-ын цахимаар өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг үнэлж байгаад талархалаа илэрхийлж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон нутагт уг хуулийг таниулж сурталчилахад хамтарч ажиллахыг АнглоАмерикан компаний удирдлагуудад санал тавив.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР