
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан "Алдар"-ын бүрэлдэхүүн өнөөдөр /2025.04.22/ Ховд аймагт ажиллалаа.

"Алдар"-ын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчдад сургалт зохион байгуулав. Үүнээс гадна аймгийн ХДТ-т Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан “Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил”-ийг сурталчиллаа.
Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх “Шигшээ баг”-ийн тамирчид, спортын салбарынхантай уулзаж “Спортын өдөрлөг” Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулав.

Энэ үеэр Шигшээ багийн тамирчид өөрсдийн хичээллэж буй төрлөөр амжилт гаргасан аварга, арслан, алдартнуудтай уулзан санал солилцож дурсгалын зураг татууллаа.

Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулснаар:
-Хүүхэд, залуус “Цэрэг эх оронч үзэл, хүмүүжилтэй болох,
-Тамирчид амжилтаа ахиулах,
-Бие бялдрын өв тэгш хүмүүжил"-тэй болох,
-Сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх зэрэг тамирчин хүнд байх тэсвэр хатуужил, даван туулах саад бэрхшээлийн талаар бага ч болов ойлголттой болсон гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
