Sun Logo
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 2 ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ  2 ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого,Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг нэгдсэн цахим системд бүрэн нэвтрүүлэх зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт”-ыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар хамтран 2025 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Биеийн тамир спортын газрын зааланд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч, Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн ахлагч М.Алтангэрэл, Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуяг нар нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүтэ, Өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Балдорж нар сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Цахим систем нэвтэрснээр: Цаасан суурьтай мэдээлэл цахимжиж Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, хяналт-шинжилгээ, удирдлагыг цахимжуулах, сайжруулах замаар өмчийн менежментийг хөнгөвчлөх, мэдээллийн давхардал, зөрүүг арилгах, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, иргэдэд төрийн өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэх, Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог юм. Тус сургалт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит 31, орон нутгийн өмчит 168 байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга, гишүүн нярав зэрэг нийт 597 албан хаагчдыг хамруулж шинэ цахим систем дээр онол, дадлага хосолсон байдлаар явагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
53
Сүүлийн 7 хоног:
231
Сүүлийн сар:
965
Нийт:
1577
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР