Sun Logo
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР 17 СУМ 6 ТОСГОНД “КИОСК” МАШИН АЖИЛЛУУЛНА.
2025-06-04
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР 17 СУМ 6 ТОСГОНД “КИОСК” МАШИН АЖИЛЛУУЛНА.

аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж сумдын ЗДТГ-ын дарга нарт “КИОСК” машин хүлээлгэн өглөө. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад киоск машин нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгонд “КИОСК” машин байршуулж байна. Иргэд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах, төлбөр төлөх зэрэг төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР