Sun Logo
ЦХИХХЯ “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “A” үнэлгээтэй дүгнэгдлээ
ЦХИХХЯ  “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр    “A” үнэлгээтэй дүгнэгдлээ

Үүнд: 

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа – 85.7% 

Байгууллагын архивын үйл ажиллагаа – 94.7% 

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт – 95% 

Эдгээр үзүүлэлт нь ЦХИХХЯ-ны ажлын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, баримт бичгийн ил тод, нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг цахимжуулах бодлогын үр дүн юм. 

 

Уг үзлэгийн зорилго нь: Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгдэж байгаа юм. Үзлэгийг зохион явуулахад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний акт, төв комиссын даргын баталсан хуваарь, аргачлал болон 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан энэхүү удирдамжийг мөрдлөг болгон ажиллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
523
Сүүлийн 7 хоног:
5846
Сүүлийн сар:
24062
Нийт:
36905
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР