Sun Logo
ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛ (ICOMOS)-ИЙН ШИНЖЭЭЧ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЛАА
ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛ (ICOMOS)-ИЙН ШИНЖЭЭЧ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЛАА

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооноос томилогдсон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Ичита Шимода 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Төв, Хэнтий, Архангай аймгуудад ажиллалаа.

Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээчтэй хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын мэргэжилтэн, холбогдох эрдэмтэн судлаачид ажилласан ба Төв аймгийн Борнуур сум, Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Архангай аймгийн Өндөр-улаан сум, Эрдэнэмандал сумуудад уулзалт хийв. 

Уулзалтаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд нэр дэвшүүлэх дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтын орчин, нөхцөл байдал цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг асуудлаас гадна зарим дурсгалт газрын археологийн малтлага судалгааны ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.

 

Дашрамд дурдахад, Монгол Улсаас Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж, (Төв аймгаас “Ноён уул”, “Чихэртийн зоо”, Хэнтий аймгаас “Дуурлиг нарс”, Архангай аймгаас “Гол мод-1”, “Гол мод-2”, Ховд аймгаас “Тахилтын хотгор”) нийт 6 дурсгалт газрыг Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад оруулсан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
71
Сүүлийн 7 хоног:
288
Сүүлийн сар:
954
Нийт:
1566
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР