Sun Logo
СУМ ДУНДЫН ОЙН АНГИУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СУМ ДУНДЫН ОЙН АНГИУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Байгаль Орчны газрын дарга Т.Лхагвадорж нар сум дундын ойн ангиудтай цахим уулзалт зохион байгуулж, хуш модны самрын нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулах талаар санал солилцлоо. 

Уулзалтаар самрын дуудлага худалдааны зар, мэдээллийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэж, өмнөх жилүүдэд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан мэдээлэл өгч, оролцох боломжийг бүрдүүлэхийг үүрэг болгов.

Мөн дуудлага худалдааг холбогдох хууль, журмын дагуу ил тод, нээлттэй, хурдан шуурхай зохион байгуулахыг даалгалаа. Самар бэлтгэлийн явцад хуш модыг гэмтээхгүй, орчныг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээнд тусган зөвлөмж өгч ажиллахыг чиглэл болголоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1546
Сүүлийн 7 хоног:
5776
Сүүлийн сар:
27872
Нийт:
41296
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР